Материалын зардлын бүртгэл
1. Материалын зардлын бүртгэлийн зорилго
2. Бараа материалыг орлогод авах үнэлгээг тогтоож бүртгэх
3. Бараа материалын өртөг тооцох аргууд, зарцуулалтыг бүртгэлд тусгах нь
4. Бараа материалын хангамж, хадгалалт, ашиглалтад хяналт тавих
1. Материалын зардлын бүртгэлийн зорилго
Материалын зардлын бүртгэлийн зорилго нь үйл ажиллагаагаа явуулах явцад хэр их хэмжээний материал зарцуулсныг тооцож, бүртгэлд тусгах төдий асуудал биш. Материалын зардлын бүртгэл нь материалыг үр ашигтай ашиглах, материалын хангамж хадгалалт ашиглалтад хяналт тавих нөхцлийг бүрдүүлдэг. Материалын бүртгэл хөтөлснөөр бараа материалын илүүдэл нөөц хуримтлуулан, нэмэгдэл зардал гаргахгүй байх, үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулах нөхцлийг хангахуйцаар материаллаг нөөцөөр хангах асуудлыг шийднэ. Материалын зардлын бүртгэл нь дараах асуудлуудыг хамарна:
1. Бараа материалын хангамж, ашиглалтын арга ажиллагаа
2. Бараа материалын орлогод авах үнэлгээг тогтоож бүртгэх
3. Бараа материалын хадгалалт ашиглалтын бүртгэл
4. Бараа материалын өртөг тооцох аргууд
5. Бараа материалын хангамж, хадгалалт, ашиглалтад тавих хяналт
2. Бараа материалыг орлогод авах үнэлгээг тогтоож бүртгэх
Бараа материалыг худалдаж авсан үед анхны өртгөөр нь үнэлж бүртгэнэ. Анхны өртөг нь худалдаж авсан үнэ, түүнийг олж бэлтгэхтэй холбогдсон бүх зардлыг оруулна. Бараа материалыг олж бэлтгэхтэй холбогдон тээврийн зардал, гаалийн татварын зардал, захиалга өгөх, ачиж буулгах зардал гэх мэт худалдан авах үнээс бусад зардлууд гарч болно. Олон төрлийн бараа материалыг нэг дор бэлтгэсэн тохиолдолд бэлтгэл ажиллагааны зардлыг бараа материалын нэр төрөл тус бүрээр хуваарилж, бараа материал тус бүрээр анхны өртгийг тооцож, нэгжийн өртгийг тодорхойлно. Бэлтгэл ажиллагааны зардлыг хуваарилах 2 арга байдаг:
1. Үнийн дүнгийн арга
2. Тоо хэмжээний арга
Үнийн дүнгийн арга
Энэ аргын үед бэлтгэл ажиллагааны зардлыг дараах хувилбараар хуваарилж болно.
Нэг: Бараа материалын нэр төрөл тус бүрээр хуваарилах.
Энэ арга нь бараа материалыг зарлагадахаас өмнө бэлтгэл ажиллагааны зардлыг бараа материалын анхны өртөгт хуваарилж оруулж өгдөг. Ихэвчлэн худалдааны байгууллагад хэрэглэнэ.
Цуг бэлтгэсэн бараа материал нь ялгаатай нэгжээр хэмжигддэг, худалдан авалтын үнэ нь хэт их зөрүүтэй биш тохиолдолд бэлтгэл ажиллагааны зардлыг хуваарилах арга. Энэ аргын үед дараах тооцоог хийнэ.
-Бэлтгэл ажиллагааны зардлыг хуваарилах коэффициент буюу нэг төгрөгт ногдох бэлтгэл ажиллагааны зардлыг тодорхойлно.
-Материал тус бүрд ногдох бэлтгэл ажиллагааны зардлыг тодорхойлно.
-Материал тус бүрийн нэгжийн өртгийг тодорхойлно.
Материалын нэгжийн өртгийг дараах байдлаар мөн тодорхойлно:
Жишээ нь:
10 тонн гурилыг 2,000,000₮, 10 тонн будааг 3,000,000₮-өөр худалдан авч, гаалийн татвар, тээврийн зардал, ачиж буулгах зардалд нийтдээ 500,000₮ төлсөн.
Гурилд 2,000,000₮ * 0.1=200,000₮
Будаанд 3,000,000₮ * 0.1=300,000₮-ийн зардал хуваарилна.
Гурилын анхны өртөг 2,000,000₮ + 200,000₮ =2,200,000₮
Будааны анхны өртөг 3,000,000₮ + 300,000₮ =3,300,000₮
1 кг гурилын өртөг = 2,200,000₮/10,000 кг =220₮
1 кг будааны өртөг = 3,300,000₮/10,000 кг =330₮
Нэг төрлийн бараа материал худалдан авсан бол БАЗ-ын коэффициент тооцох шаардлагагүй, худалдан авсан үнэ дээр БАЗ-ыг нэмээд анхны өртгийг тооцно.
Хоёр: Зарцуулсан материал болон бараа материалын эцсийн үлдэгдлийн өртөгт хуваарилах.
Материалыг зарлагадсаны дараа бэлтгэл ажиллагааны нэмэгдэл зардлыг хуваарилах арга, ихэвчлэн үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудад ашиглана.
Тайлант хугацаанд тодорхой бараа материалыг олж бэлтгэхтэй холбогдон гарсан бэлтгэл ажиллагааны нэмэгдэл зардлуудыг тусгай дансаар хуримтлуулан бүртгэж, тайлант хугацааны эцэст худалдан авсан нийт үнийн дүнгийн 1₮-т ногдох харьцаагаар ББӨ, ДҮ-ийн эцсийн үлдэгдэл, үйл ажиллагааны зардал болон үлдэгдэл бараа материалд хуваарилна. Энэ арга нь тодорхой бараа материалыг бэлтгэхтэй холбогдон гарсан зардлыг бүх бараа материалд хамаатуулан хуваарилдаг тул дутагдалтай. Зарим компани бэлтгэн нийлүүлэгчийн судалгаа хийх, бараа материалаар хангах, хүлээн авах, захиалга боловсруулж бэлтгэх тусгай хэлтэс, албадтай байдаг. Энэ албадад гарсан зардал нь бараа материал бэлтгэх ажиллагааны нэмэгдэл зардал учраас түүнийг бүх бараа материалын өртөгт хуваарилах шаардлага тавигддаг.
Тоо хэмжээний арга
Цуг бэлтгэсэн бараа материал нь ижил нэгжээр хэмжигддэг бол БАЗ-ыг уг бараануудад тоо хэмжээний аргаар хуваарилна. Энэ аргын үед нэгжид ногдох БАЗ-ыг тооцохдоо нийт бэлтгэл ажиллагааны зардлаа нийт худалдан авсан тоо хэмжээнд харьцуулна:
Энэ аргаар дээрх жишээг бодъё. Бөөнөөр гарсан олж бэлтгэх зардал нь зөвхөн тээвэрлэлтийн зардал байсан гэе.
Гурилд 25,000₮ * 10 тонн=250,000₮
Будаанд 25,000₮ * 10 тонн=250,000₮-ийн зардал хуваарилна.
Гурилын анхны өртөг 2,000,000₮ + 250,000₮ =2,250,000₮
Будааны анхны өртөг 3,000,000₮ + 250,000₮ =3,250,000₮
1 кг гурилын өртөг = 2,250,000₮/10,000 кг =225₮
1 кг будааны өртөг = 3,250,000₮/10,000 кг =325₮
Бараа материалыг орлогод авахдаа зориулалтаас шалтгаалан үйлдвэрлэлд ашиглах шууд болон шууд бус материалыг түүхий эд материал, худалдан борлуулах зориулалттай бол бараа материал, үйлдвэрлэл болон үйл ажиллагаанд ашиглах бол хангамжийн материал дансанд тус тус Дт-лэнэ.
Дт
|
Түүхий эд материал
|
XX
| ||
Дт
|
Бараа материал
|
XX
| ||
Дт
|
Хангамжийн материал
|
XX
| ||
Кт
|
Мөнгө, Өглөг
|
XX
|
3. Бараа материалын өртөг тооцох аргууд, зарцуулалтыг бүртгэлд тусгах нь
Бараа материалыг бүртгэх хоёр систем байдаг:
1. Байнгын систем
2. Цаг үеийн систем
Аль ч системийн үед ялгаатай өртгөөр олж бэлтгэсэн нэг төрлийн бараа материалын зарцуулалтын өртгийг тооцохдоо дараах аргуудыг ашигладаг:
1. ЭАЭЗ арга (FIFO)
2. Дундаж өртгийн арга
3. Тусгай тэмдэглэгээний арга
Бараа материалын өртөг тооцох дээрх аргуудаас бүх нөхцөл байдалд тохиромжтой хамгийн сайн арга гэж байхгүй. Аль нэг аргыг ашиглавал тухайн нөхцөлд илүү тохиромжтой вэ? гэдгийг судлаад аргаа сонгоно. Үүнд:
1. Тайлант хугацааны зардлыг хамгийн зөв тодорхойлж, зардлыг борлуулалтын орлоготой зөв уялдуулдаг аргыг сонгоно.
2. Худалдан авсан бараа материалын өртөг нь дараагийн тайлант үеийн ашиг алдагдалд нөлөөлөхгүй байхаар өртөг тооцох аргыг сонгоно.
Зарцуулсан бараа материалын өртгийг тооцон бүртгэлд дараах байдлаар тусгана.
Үйлдвэрлэлд тавьж олгосон шууд материалын зардлаар:
Дт
|
Дуусаагүй үйлдвэрлэл
|
XX
| ||
Кт
|
ТЭМ
|
XX
|
Үйлдвэрлэлд шууд бус материал тавьж олгох үед:
Дт
|
ҮНЗ-ын хяналт
|
XX
| ||
Кт
|
ТЭМ/Хангамжийн материал
|
XX
|
Борлуулалт хийх үед өртгөөр нь:
Дт
|
ББӨ
|
XX
| ||
Кт
|
Бэлэн бүтээгдэхүүн
|
XX
| ||
Кт
|
Бараа материал
|
XX
|
Удирдлага болон борлуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зарцуулсан хангамжийн зүйлсийн хэмжээгээр:
Дт
|
ҮНЗ-ын хяналт
|
XX
| ||
Дт
|
Удирдлага ба борлуулалтын зардал
|
XX
| ||
Кт
|
Хангамжийн материал
|
XX
|
4. Бараа материалын хангамж, хадгалалт, ашиглалтад хяналт тавих
Бараа материалын хангамж, хадгалалт, ашиглалтад тавих хяналт 2 түвшинд явагдана:
1. Биет хэмжээний хяналт
2. Бараа материалын үнэ, өртгийн хяналт
Биет хэмжээний хяналт нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах бараа материалын нөөцтэй байлгах зорилготой.
Бараа материалын үнэ өртгийн хяналт нь аль болох хямд үнээр чанартай түүхий эд материал худалдан авч, хэрэгцээгээ хангахад чиглэгдэнэ.
Бараа материалын хангамж, хадгалалт, ашиглалтын байдалд хяналт тавихад ашигладаг олон аргууд байдаг. Үүнд:
1. Минимум ба максимум арга
Бараа материалын нэр төрөл тус бүрээр агуулахад байвал зохих дээд болон доод хэмжээг тогтоож, түүгээр дамжуулан хангамжийн байдалд нь хяналт тавьдаг арга. Бараа материалын дээд хэмжээ нь бараа материалын нэг удаагийн захиалгын хэмжээ байх бөгөөд харин доод хэмжээ нь дараагийн захиалга биелэгдэх хүртэл материалын дутагдалд оруулахгүй байх аюулгүй нөөцийн хэмжээгээр тогтоогдоно. Энэ нь нэг талаар илүүдэл нөөц хадгалж үргүй зардал гаргахгүй байх, нөгөө талаар үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг хангаж өгдөг.
2. Захиалгын мөчлөгийн хяналтын арга
Энэ арга нь захиалгын график гаргаж, түүгээр дамжуулан биелэлтэнд нь хяналт тавьдаг арга.
3. Бараа материалын оновчтой хэмжээ буюу эсвэл бололцоотой газруудад захиалгын оновчтой хэмжээг тодорхойлж, түүгээр дамжуулан хангамжид хяналт тавьж болно.
Энэ аргын үед захиалгын оновчтой хэмжээ, бараа материалыг бэлтгэн нийлүүлэх хугацаа, зохистой нөөцийн хэмжээ гэсэн 3 үзүүлэлтийг тодорхойлж, хяналт тавьдаг.
Үйлдвэрлэх бүтээгдэхүүнд шаардагдах материалаа бэлтгэх, нөөцлөх шаардлагатай бөгөөд материалын нэг удаагийн захиалгын хэмжээг жилийн нийт зардлыг хамгийн бага хэмжээнд байлгах зорилгыг хангаж байхаар бодож төлөвлөх ба үүнийг захиалгын оновчтой хэмжээ гэнэ.
Жишээ:
Жилийн шаардлагатай материалын хэмжээ ............ 20,000 нэгж
Нэгж захиалгын өртөг .............................................. 200₮
Нэгж материалын эзэмшилтийн зардал ................... 1.6₮
Энэ аргыг байнгын, найдвартай, улирлын шинж чанараас хамаардаггүй, жигд үйл ажиллагаатай бэлтгэн нийлүүэгчтэй компани ашиглах боломжтой.
4. Бараа материалын хадгалалтын явцад түүний үнэ, өртөг, олдоцоос хамааруулан хяналт тавьж болно.
Бараа материалыг үнэ өртгөөр нь:
1. Өртөг өндөртэй, олдоц багатай, бага хэмжээгээр ашигладаг, өртгийн нийт дүнд нилээд хувь хэмжээг эзэлдэг
2. Дунд зэргийн өртөгтэй, нийт үнийн дүнд дунд зэргийн хэмжээ эзэлдэг
3. Өртөг багатай, ашиглалт ихтэй, олдоц сайтай, нийт өртгийн дүнд янз бүрийн хувийн жин эзэлдэг
гэж гурав ангилан өртөг өндөртэй, олдоц ховор материалыг байнгын хатуу хяналтанд авч, зарцуулна. Харин дунд зэргийн өртөгтэй материалыг байнгын хяналтанд байлгахгүй боловч гэнэтийн шалгалтаар хяналт тавина. Өртөг багатай, өргөн хэрэглээний материалыг өртгийн хяналтаар хянаж, жилд нэг удаа тооллогонд хамааруулан тооцоо бодно гэх мэт олон аргууд байдаг.
Casino near me - Mapyro
ReplyDeleteFind the cheapest and quickest ways to get from Casino near me to Casino near me 화성 출장마사지 in 2021. Save 천안 출장마사지 up to 진주 출장안마 60% 속초 출장안마 on select hotels. Mapyro Hotel and 여주 출장안마 Casino